Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

“La Beauty Aesthetic”-ийг Монголд албан ёсоор нээнэ

БНСУ-ын “La Beauty” хувьцаат компанийнхан өөрийн брэнд болох “La Beauty Aesthetic”-ийг гадаадын зах зээлд өргөнөөр нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж буй юм байна. Энэ хүрээнд брэнд бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд албан ёсоор нэвтрүүлж, монголчуудад хүргэхээр болжээ. Тодруулбал, “La Beauty” компани манай улсын “Today Lounge” компанитай хамтран Монголд анхны салбараа нээх санамж бичгийг 2018 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр байгуулсан юм. Олон улсын арьс гоо сайхны холбооны тэргүүн, “La Beauty” компанийн Ерөнхий захирал Ким Юү Гён, “Today Lounge” ХХК-ийг төлөөлж захирал Б.Ариунболд нар санамж бичиг байгуулах ёслолд оролцон, гарын үсэг зурлаа.
“Арьс арчилгааны тэргүүлэх 100 байгууллагын тоонд “La Beauty Aesthetic” багтдаг. Бид арьс арчилгааны 1:1 менежментийн хөтөлбөрийн дагуу салбартаа тэргүүлэгч байгууллага болох хүсэл тэмүүлэлтэй ажиллаж байна. Энэ зорилгодоо хөтлөгдөн Монголын зах зээлд нэвтрэх яриа хэлэлцээ хийж, санамж бичиг байгуулж буй. Цаашид БНХАУ, Камбож, Вьетнам зэрэг орны зах зээлд ч брэнд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэхээр зэхэж буй юм” гэж Олон улсын арьс гоо сайхны холбооны тэргүүн, “La Beauty” компанийн Ерөнхий захирал Ким Юү Гён ярилцлагадаа онцолсон.
“La Beauty Aesthetic”-ийг Монголд албан ёсоор нэвтрүүлэх үүргийг хамтран гүйцэтгэж, хөтөч нь болж буй “Today Lounge” ХХК-ийн захирал Б.Ариунболдын хувьд “La Beauty Aesthetic”-ийн арьс арчилгааны хөтөлбөрийн тусламжтайгаар Монголын хэрэглэгчдийн онцлогт тааруулсан тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлэх бүрэн боломжтой” хэмээн мэдэгдсэн юм.


 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)