Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нийтийн тээвэрт үндэсний үйлдвэрлэгчийн автобус нэвтрүүлэх боломжийг судална

 НИТХ-ын дарга С.Амарсайхан, Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, Төлөөлөгч Б.Бямбадорж нар Экобус компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь кластерт орсон өндөр технологийн машин үйлдвэрлэлийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх зорилгоор авто угсралтын үйлдвэрээ 2014 онд ашиглалтад оруулжээ.

       Өнөөдөр нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобусууд аюулгүй байдал хангалтгүй, импортоор орж ирсэн хуучин автобусууд байдаг. Нэг шинэ автобусыг 9 жил ашиглах боломжтой байдаг ч манай улсад орж ирсэн  хуучин автобусууд 4-5 жил яваад ашиглалтаас гардаг. Тэгвэл эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн автобусандаа 10 жил ашиглах баталгаа өгч байгаа төдийгүй нийтийн тээврийн үйлчилгээнд  нэвтрүүлэх бүрэн боломж бий гэж тус компанийн зөвлөх Б.Жаргалсайхан ярьлаа.

        НИТХ-ын дарга С.Амарсайхан "Тооцоолол, аюулгүй байдал, стандартын дагуу дотооддоо угсраад, үйлдвэрлээд явах боломж нь манайд бүрдсэн байна. Би олон улсын автобусны үйлдвэрүүдээр орж байсан. Технологи, үйлдвэрлэл нь ижил түвшинд байна. Автобусны дээд, бүрхүүл, жижиг сажиг эд ангиудыг ч Монголдоо үйлдвэрлэж байгаа. Тиймээс дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд нийтийн тээвэрт нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэхэд нийслэл болон төр засгаас анхаарах ёстой асуудлын нэг юм. Нөгөөтэйгүүр бизнес эрхлэгчдээ дэмжих, ажлын байрыг бий болгоно. Хамгийн гол нь гаднаас бэлэн автобус импортлож оруулахад  тээврийн зардлаас эхлээд дагалдах зардлууд  өндөр гардаг. Мөн ашиглалт аюулгүй байдал болон худалдсан авсны дараах техникийн засвар үйлчилгээ зэрэг нь ажиллагаа, зардал ихтэй байдаг. Тэгвэл эх орондоо үйлдвэрлэсэн эдгээр автобусуудын засвар үйлчилгээг нь компанид нь даалгаад өгвөл одоо бидний яриад байдаг нийтийн тээврийн аюулгүй байдал хангалтгүй, иргэдэд тав тухгүй, шаардлага хангахгүй байна гэсэн асуудлуудыг өөрчлөх боломж нь бүрдэх юм. Тиймээс өнөөдөр бид энэ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Цаашид дэмжих ямар боломж нөхцөл байна гэдгийг судлах болно" гэлээ.

 

НИТХ-ын ХМОНХТ 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [59.153.114.123] 2018/04/19
HOG HAYGDALIIG DAHIN BOLOVSRUULJ HEREGTEI SALBAR LUU N UILDVERIIN TUUHII ED BOLGOJ UAVUUL