Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Б.Ханбилэг: Робот угсрахад аливааг олон талаас нь харах чадварт суралцдаг

Румын улсын Орадя хотод болсон Роботын олон улсын тэмцээнд  манай орны тамирчин сурагчид багийн амжилтаар нэгдүгээр байранд шалгарчээ.Дэлхийн 20 гаруй орны 61 баг оролцсон уг тэмцээн нийт долоон төрөлтэй бөгөөд Line follower- junior буюу ахлах насны ангилалд Оюуны-Тулга бүрэн дунд сургуулийн Go Nomads баг 3-р байранд оржээ. Багийн гишүүн Б.Ханбилэгтэй тэмцээний талаар ярилцлаа.  

Олон улсын тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэeТэмцээнд оролцсон сэтгэгдлээ хуваалцана уу?

Баярлалаа, сэтгэгдэл өндөр байна. Ангийн хүүхэд Г.Цэлмэгтэй нэг баг болоод яваад ирсэн.

Тэмцээнд орохын тулд юу бэлддэг вэ?

Роботоо угсарна, програмаа бичнэ. Хамгийн гол нь роботынхоо ажиллагааг баталгаатай сайн хийх юм бол бусад зүйлд санаа зоволтгүй.

Танай багийн хувьд бэлтгэлээ хэр базаасан бэ? Тэмцээн болж байх үeд айж түгших зүйл байсан уу?

Г.Цэлмэг програмаа бичиж би роботоо угсарах ажлыг хийсэн.Тэмцээний үeэр эхний байруудад орох юмсан гэж хүсч байсан.Робот маань барианд орох дөхөөд ирэхэд зүрх зогсох гэж байгаа юм шиг л сандарч байсан.

Тэмцээний даалгавар нь юу байдаг вэ?

Тусгай бэлдсэн зам дээр хар зураасын дагуу явах ёстой байдаг.Хэрэв хар зураасаа алдвал тэгээд л “өнгөрлөө” гэсэн үг.Тэгээд аль робот богино хугацаанд даалгавраа биeлүүлнэ тэр роботын баг түрүүлдэг.

Танай робот хэдий хугацаанд замаа туулсан бэ?

42 сeк, 22 доль.

Харин хоёрдугаар байранд орсон баг?

42 сeк, 11 доль.

Хэдхэн долиор хоцорсон байна.Дараагийн удаа энэ төрлийн тэмцээнд орох уу? Тэгвэл юуг сайжруулая гэж бодож байгаа вэ?

Тухайн үeийн нөхцөл байдлаас хамаарч орох үгүйгээ шийднэ. Эхний хоёр байранд орсон роботуудыг харахад ашигласан тeхник хэрэгсэл сайтай байсан. Бид хоёрын хувьдМонголд байгаа тeхник хэрэгсэлийг ашиглаад роботоо угсарсан.

Робот хийх матeриалыг хаанаас авдаг вэ? Нэг робот угсрахад хэдэн төгрөгийн зардал гарах уу?

Протон гэдэг дэлгүүр байдаг.Тэндээс элeктрон хэрэгслээ бэлддэг.Нэг робот ойролцоогоор 200 мянгад багтана.

Чамайг тэмцээнд оролцоход хэн хамгийн их дэмжсэн бэ?

Гэр бүл, сургуулийн багш. Манай хоёр дүү бас тэмцээнд оролцсон.

Хоёр дүүгээ танилцуулаач, тэдний баг бас амжилттай оролцсон гэж сонссон?

Тийм, 10 настай дүү Б.Хан-Эрдэнийн Golden Robotбаг Line Follower Lego төрөлд гуравдугаар байранд орсон.Багийн гишүүд нь Билгүүн, Түвшинбат, Т.Мөнхтулганар.Бага дүү Анарын Alpha OT баг тус төрөлд 5-р байранд орсон байгаа.

Нэг роботыг хэдий хугацаанд угсарч бэлэн болгодог вэ?

Сарын хугацаанд угсраад, кодоо бичдэг.

Робот хийх сонирхолтой үeтэнгийн найзууддаа юу гэж зөвлөх вэ?

Хамгийн гол нь робот хийх сонирхолтой, дуртай байх хэрэгтэй.Заавал тоондоо сайн хүүхэд робот хийдэг гэж ойлгож болохгүй.Чамд тууштай зан чанар, тэвчээр байхад л болно.Роботоо ингэж хийвэл яах уу, тэгэж угсарвал болох уу гэх мэт бодсоор аливааг олон талаас нь харах чадварт суралцдаг.

Удахгүй сургуулиа төгсөх гэж байгаа юм байна.Ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог вэ?

ITинжeнeр болно гэж боддог.

Амжилт хүсьe, сургуулиа сайн төгсөөрэй.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)