Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Су.Батболдын давхар дээлтэй болох шунал

Ирэх 6 сарын эхээр олон сар үүрэг гүйцэтгэгчтэй явж ирсэн Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох хурал болох сурагтай. Үүнтэй холбоотойгоор Нийслэл дэх МАН-ын үйл ажиллагаа идэвхжиж эхэлжээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд Нийслэлийн МАН-ын дарга болох элдэв арга хэрэглэж байгаа гэнэ.
Хотын даргын Нийслэлийн МАН-ын дарга болох гэсэн их амбиц, албан тушаалын төлөөх тэмцэл нь өмнөх ажлаа хийгээд гэмгүй яваа НИТХ-ын дарга С.Амарсайханыг "оролдож", түүнийг Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдүүлэхгүй байх, өрсөлдсөн тохиолдолд ялуулахгүйн тулд байж болох элдэв арга хэрэглэж, С.Амарсайханыг харлуулах бүхий л арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэлийг холбогдох хүмүүстээ өгсөн нь сошиалаар "задарч" түүнийг өөрийг нь нүүр хийх газаргүй болгосон хэмээн МАН-ын зарим гишүүд ам уралдан цуурч эхэлжээ.
Ингэхдээ тэрээр С.Амарсайханыг "харлуулах", Туул голын эрэг дагуу хууль бусаар газар эзэмшсэн, Зайсан толгойг ухсан гэх зэрэг гүтгэлэг мэдээллийг сэтгүүлчидэд гарган өгч, төлбөртэйгээр олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулсан хэмээн зарим иргэд ярьж байгаа гэнэ.  Энэ үйл хэрэгт Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга асан Ц.Ариунбаяр /С.Батболдын хадам дүү/ гол үүрэгтэй оролцож, С.Амарсайханы эсрэг хэвлэлээр явуулах хар пиарын санхүү мөнгийг нь гаргаж, заавар зөвлөгөөг нь өгч байгаа гэсэн таамаг гарч эхэлсэн бололтой.

МАН-ын Удирдах зөвлөлийн зүгээс "60 тэрбумын сүүлчийн эзэн" С.Батболдын бусармаг үйлдлийг хазаарлахгүй бол наанадаж намаа хагалан бутаргах, цаанадаж өшөө олон эрдэнэт хүмүүсийг хохироох эрсдэлд хүрч болзошгүй гэж болгоомжилж байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [66.181.188.43] 2018/05/12
UNDSEN HUULIIN BODLOGOO L OORCHILCHIHVOL MONGOL ULS DORHNOO HOGJINO
Зочин [103.57.93.172] 2018/05/09
Хүн муутай муу гомо. Шударгаар өрсөлдөөд хол хаягдана гэдгээ мэдэж байхгүй юу. Ямар ч боловсролгүй муу юмандаа сайн хэдэн хүмүүстэй. Худлаа ярих хулгай хийх хүн гүтгэхдээ гаргууд баг, арга барил нь ч тийм.