Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нийслэлийн залуучуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй байгууллагуудад батламж олгож байна

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо”–той хамтран 2018 оны 2-р сараас эхлэн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй тус холбооны гишүүн клубүүдэд Даваа-Баасан гаригуудад 10:00-17:00 цагуудын хооронд 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор ханган ажиллаж байгаа юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир: “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлөөр хангах, биеийн тамир спортоор хичээллэхийг дэмжих зорилгоор МБФХ-той амжилттай хамтран  олон үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүллээ. Тухайлбал Нийслэлийн иргэд нийт 22 фитнесс төвд өдрийн цагаар 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр хичээллэх боломжийг нээсэн. Мөн “Ирээдүйн мистер-2018”, “Монголын Мистер-2018” 27 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах Бодибилдинг Фитнессийн тэмцээн зэргийг МБФХ-той хамтран амжилттай зохион байгуулаад байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжих үйл хэрэгт үр бүтээлтэй оролцож, ирээдүй хойч үе, залуучуудыг хөгжүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж буй бялдаржуулах төвүүдэд 1-5 одтой “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагыг алдаршуулах батламж”-ыг байршуулж байгаа. Цаашид хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын тоо, хүрээг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул спортоос гадна иргэдэд үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудтай хамтарч ажиллахад нээлттэй” 

МБФХ-ны ЕНБД С.Одбаатар “ДЭМБ-ын 2017 оны судалгаагаар Монголын нийт хүн амын 65 хувь нь таргалалттай. Үүнээс 25 хувь нь хэт таргалалттай байна. Дэлхий дахинд таргалалт гэсэн бие даасан шинэ өвчин бий болоод байна. Тиймээс иргэд биеийн тамир спортоор хичээллэх нь зүйтэй бөгөөд бодибилдинг фитнессийн спортоор бүх насны хүмүүс хичээллэх боломжтой онцлог спорт юм. Өнгөрсөн 2 дугаар сард бид нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 22 фитнесс клубт залуучууд өдрийн цагаар 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг нээсний үр дүнд фитнессээр хичээллэх залуучуудын тоо өдрийн цагаар фитнесс тус бүрт 500-1,000 хувь хүртэл өсөлттэй байна. Өдрийн цагаар 6-7 хичээллэдэг байсан бол дунджаар 60-70 хүнтэй боллоо. Мөн саяхан манай холбооны тамирчид  Азид зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй өндөр зэрэглэлийн “MR.OLYMPIA AMATEUR – ASIAN GRAND PRIX 2018” тэмцээнд амжилттай оролцсон. Монгол Улсаас эрэгтэй 12, эмэгтэй 4, нийт 16 тамирчин оролцож, 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, 1 тамирчин “PRO CARD”-ын эзэн боллоо. Бид НЗХГ-тай цаашид олон үйл ажиллагааг шат дараалалтайгаар хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа” гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хөнгөлөлттэй үнээр үйлчлэх бялдаржуулах төвүүдийн хаяг байршил

Хөнгөлөлт үзүүлэх клубүүдийн нэрс

 

Холбогдох утас

 

Хаяг, байршил

1

Чийрэг Монгол клуб

 

 

2

Proteam клуб

7709-7777

СБД 7 хороо Саруул хотхон 2-р орц 3-р давхарт

3

Perfect клуб

-

-

4

California клуб

7010-6666

3,4-р хороолол, хуучнаар "Од" кино театрын зүүн талд "JSD" төвийн 4 давхарт

5

Golden gym-1 клуб

7777-0099

Тусгаар тогтнолын ордон, 4 давхарт

6

Golden gym-2 клуб

7707-0099

Американ дэнж хотхоны баруун талд

7

Golden gym-3 клуб

 

7709-0099

Тэнгис кино театрын урд талд Виктори центрийн 5 давхарт

8

Golden gym-4 клуб

7717-0099

Нарны зам дагуу Замын цагдаагийн эсрэг талд Бодиз автомотивийн 3 давхарт

9

Golden gym-5 клуб

7705-0099

3-р хороолол, Сансар төвийн 3 давхарт

10

Winner клуб

9918-9255

Циркийн зүүн талын Oriflame center - н зүүн талын 2б 1а байр

11

Хүннү фитнесс клуб  

 8002-9001

Налайх дүүрэг 2-р хороо

12

Эрүүлмаа клуб

-

-

13

Iron bulls клуб

8877-8870

10 дугаар хороолол, Хаан банкны 4 давхарт

14

Ripped фитнесс клуб

-

-

15

Star клуб

9928-6777

Баянгол дүүрэг 16-р хороо Амарсанаагийн гудамж, Гандан-58

16

Magic клуб

-

3,4-р хорооллын эцэст

17

Tiger клуб

-

-

18

Од клуб

-

-

19

Crown клуб

-

Holiday Inn Зочид буудлын 36 давхарт

20

HR клуб

8010-5005

БГД 3-р хороолол, Өргөө кино театрын ард Дако бизнес центрийн 7 давхарт

21

Park gym клуб

9010-8484, 7700-8484

БЗД 26-р хороо, Нарлаг төвийн 2 давхарт

22

Enthusiast бодибилдинг, фитнесс клуб

7711-0311

Бага Тойруу, Залуучуудын өргөн чөлөө, ЭСК төв

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)