Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Т.Болдбаатар: Иргэдийн сэтгэлийг бензин шатахууны үнийн өсөлт хамгийн ихээр зовоож байна

-САНАЛ АСУУЛГАД ОРОЛЦОГЧДЫН 92 ХУВЬ НЬ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ТЭГШ ОЛГОХ ЁСТОЙ ГЭЖ ХАРИУЛЖЭЭ-

Ардчилсан намаас “Монголоо сонсъё” аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан. Энэхүү аяны талаар болон Бодлогын ерөнхий зөвлөлийнхөө ээлжит хуралдааныг хийсэн талаараа мэдээлэл хийлээ. Тус аяныг хэрэгжүүлэх явцад иргэдийн зүгээс хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлыг ихээр тавьжээ. Улаанбаатар хотын иргэдийн дунд явуулсан санал, асуулгад оролцогчдын 92 хувь нь хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд тэгш олгох асуудал тавьсан байна. Мөн өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаа асуудлыг хөндөж, татвар нэрээр Төр засаг ард иргэдийнхээ орлогоос хумслаж байна хэмээжээ.

Эрх баригчид цалин цалин, тэтгэвэр нэмнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан ч нэмэгдүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Мөн ажилгүйдэл, ядуурал сум, орон нутагт маш их байна. Төрийн албан хаагчдын халаа, сэлгээ их, төрийн албан хаагчид ажлаа хийхгүй байгаа зэрэг асуудлыг ард иргэд тавьсан байна. Иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг тайланд тусгаж, АН-ын үндэсний бодлогын хорооны хуралдаанаар дүгнэн, эрх баригчид, шат шатны удирдлага, албан тушаалтанд хүргүүлэх юм байна.

-ИРГЭДИЙН САНААГ ШАТАХУУНЫ ҮНЭ БОЛОН ОРОН НУТГИЙН ЗАМЫН АСУУДАЛ ХАМГИЙН ИХЭЭР ЗОВООЖ БАЙНА-

АН-ын Үндэсний бодлогын хороооны гишүүн Т.Болдбаатар “АН өнгөрөгч тав, зургадугаар сард “Монголоо сонсъё” аян явуулсан. Энэ ажил 21 аймгийн 322 сум, Улаанбаатар хотод есөн дүүрэг 152 хороог хамарсан томоохон үйл ажиллагаа болж өнгөрлөө. Манай зөвлөлд авто тээвэр, зам, иргэний нисэх зэрэгт ажиллаж байсан мэргэжлийн хүмүүс байдаг. Бид мэргэжлийн зүгээс багцлан авч үзэхэд иргэдийн сэтгэлийг нь бензин шатахууны үнийн өсөлт хамгийн ихээр зовоож байсан.

Хоёр дахь нь орон нутгийн замын эвдрэлийн асуудал. Шатахуун бүх бараа бүтээгдэхүүний үнийн суурь болдог. Энэ нь эргээд монголчуудын амьдралд хүндрэл учруулж байна. Монгол Улс нийтдээ жилд 8-1400 сая долларын нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний 90 гаруй хувийг “Роснефьт” компаниас авдаг. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг хүлээж авахгүй бол цаашид тэмцлийн хэлбэрийг сонгоно. Шатахууны үнийн өсөлт хот хороонд ачаа тээвэрлэдэг, нүүрс тээвэрлэдэг аж ахуй нэгжүүдэд хүндрэлтэй тусч байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (7)
Зочин [64.119.24.25] 2018/08/23
SAIN HOTOLBOR CHIN SAN GESEN UG
Зочин [112.72.11.117] 2018/08/07
Бензиний үнэ тэнгэрт хадлаа балавсэн авгай нар хаданд гарлөө
Зочин [66.181.160.122] 2018/08/06
МАН сонгосон хохь чинь тануус
Зочин [66.181.184.186] 2018/08/01
Хүрэлсүх нефтийны үйлдвэр барина гээд бүлтрээд байнвсан яасан
Зочин [202.9.40.126] 2018/08/01
Тэр бензинээ хурдан нэрж гарга л даа шунал нь аминаас нь үнэтэй болсон импортлогч захирлууд орлогогүй болохоосоо өмнө амжуулж ард түмнээ шулаад бна. Эрх мэдэлтэйнүүд нь тэднээс хахууль авчихаад амаа үдүүлсэн гэж сэжиг төрөөд байна шүү. Яах гэж энэ намд саналаа өгсөн юм хохь чинь.
Зочин [27.123.212.137] 2018/08/01
Za amjilt huseyee Boldoo duu
Зочин [112.72.2.62] 2018/08/01
MAN d sanalaa ugsun irged bid l hohirch bna