Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Зам, тээврийн хөгжлийн яамны дарга нар нэгнийхээ аминд хүрчээ

Зам тээврийн хөгжлийн яам яг одоогоор үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Цагдаагийн хамгаалалт авч, хэргийн газрыг битүүмжилсэн зүйл алга. Гэхдээ дотогш хүн нэвтрүүлэхгүй, ялангуяа сэтгүүлчдийг оруулахгүй, мэдээлэл өгөх хүн байхгүй байна. Тус яамны зарим эх сурвалж мэдээлэхдээ "Энэ хэрэг явдал яамны дотор болоогүй. Гадна болсон" гэх хариулт өглөө. Энэ хэргийн талаар өнөөдөр 13:00 цагаас Цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдээлэл хийх зар тараагаад байна.

Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдрийн оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд хүн амины хэрэг гарчээ. Тодруулбал, тус яамны албан тушаалтнууд ажлынхаа байранд архидан согтуурсны улмаас маргалдаж зодолдон, улмаар нэгнийхээ аминд хүрсэн мэдээлэл байна.

Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр, талийгаач нь тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 38 настай Г гэгч байсан бол уг хэргийн сэжигтнээр, мөн яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга, 48 настай М-ыг холбогдуулан шалгаж буй аж.

Б.БУРМАА

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)