Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

" Эрдэнэт" -ийн тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарыг баривчлаагүй

2018/10/11
НИЙСЛЭЛ.mn

Хэвлэл мэдээллийн зарим  хэрэгсэл болон цахим сайтад “Эрдэнэт үйлдвэрийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатарыг баривчилжээ” гэсэн гарчигтай ташаа мэдээлэл нийтлэгдсэн байна. Уг мэдээллийн  талаар тус үйлдвэрийн хариуцлагатай  албан тушаалтнаас тодруулахад, дээрх мэдээлэл нь ор үндэсгүй бөгөөд Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар ажил үүргээ хэвийн гүйцэтгэж буйг хэллээ.

Иймд нэр бүхий цахим сайтад нийтлэгдсэн дээрх мэдээлэл нь үнэн бодитой, баримтад тулгуурласан байх шаардлагыг хангаагүй, сураг ажигаар бичсэн  нь тодорхой байна. Цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хариуцлагатай албан тушаалтны нэр төрд халдсан аливаа гүжир мэдээлэл явуулах нь улсын ганц саалийн үнээ болсон үйлдвэрийн үйл ажиллагаанд сайнгүйг билээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)