Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

С.Батболд: Би Нийслэлийн намын дарга биш байлаа гээд ажил зогсчихгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нар өнөөдөр 40 сая төгрөгийн шагналын сантай хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан зарлаж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд "Аравдугаар сарын 29-нд нийслэлийн 379 жилийн ой болох гэж байна. Энэ ойг угтаж 2040 он хүртэлх Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байна. Өнгөрсөн жилд хотын суурьшлын бүсийг тогтоосон. Мөн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байгаа.

Улаанбаатар хоёр төв, 8 дэд төвтэй болох учиртай.  2040 он хүртэлх хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа иргэдийн саналыг авна. Үүнд, 40 сая төгрөгийн шагналын сантай Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан зарлаж байгаа юм. Иргэд, ААН-үүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Шагналын 20 саяыг шилдэг санаа гаргасан ААН-үүдэд, үлдсэнийг нь иргэдэд олгоно. Дэлхийн шилдэг хотуудын туршлагаас харж энэ уралдааныг зарлаж байна" гэсэн мэдээлэл өглөө.

-ХОТЫН ЗАХИРГААНЫ БАРИЛГЫН ЗАРДАЛД 17 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДЭЖ ӨГСӨН-

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Хотын захиргааг нүүлгэх ажил ямар шатандаа явж байгаа вэ. Эхний санхүүжилт болох 17 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Хотын шинэ төв рүү хотын захиргааг нүүлгэх бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа. 2019 оны нэгдүгээр улиралд багтаж нүүнэ гэсэн бодолтой байгаа. Өнгөрсөн есдүгээр сард болсон НИТХ-ын ээлжит хурлаар хотын захиргааны барилгын эхний санхүүжилт болох 17 тэрбум төгрөгийг шийдсэн.Ер нь бол гурван корпус барилга баригдах юм. Нэг нь ИТХ, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, хоёр дахь нь агентлагуудынх гуравдах нь иргэдэд үйлчлэх төв гэсэн гурван барилга. Үүнийг хоёр жилийг хугацаанд барихаар төлөвлөж байгаа. Бид санхүүжилтийг хотын төв дэх үл хөдлөх хөрөнгүүдээ худалдах замаар шийднэ. Хангарьд ордныг олон нийтэд нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. Мөн манай 4 дүгээр байр буюу хуучин Ард банкны байрыг нээлттэй худалдана.

Яармаг руу нүүх асуудал бол шинэ байр руу шилжих асуудал биш юм. Энэ бол төвлөрлийг сааруулах ажлын эхлэл юм. Манай 3,000 албан хаагч өдөрт 10-15 мянган хүнд үйлчилгээ үзүүлдэг.Ер нь дэлхийн бусад хотуудын төвлөрлийг сааруулсан туршлага нь хотынхоо захиргааг нүүлгэсэн явдал. Засгийн газар, яам, агентлагаа нүүлгэх биш хотынхоо захиргааг нүүлгэдэг.  Үүний дараа маш олон төрийн захиргааны байгууллагууд нүүх байх. Хотын төв рүү ирдэг 30-40 мянган машины урсгалыг хотын зах руу шилжүүлэх боломжтой гэж харж байгаа.

-Ирэх жил утааг бууруулахад зориулж буй мөнгөний хэмжээ нь ипотекийн зээлт зарцуулах мөнгөнөөс хамаагүй их байна. Энэ нь хэр зохистой шийдэл вэ?

-Засгийн газар утааны эсрэг маш их эрэл хайгуул хийж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо ч идэвхтэй ажиллаж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн гол шийдэл бол  орон сууцжуулах явдал юм.

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тухайлсан ямар ажлууд хийгдэх бол?

-Бид бүх л арга замыг хайж байна. Ирэх жилийн төсөвт өмнө нь тавигдаж байгаагүй их хэмжээний төсөв тавиад хэлэлцүүлж байгаа. Энэ мөнгөөр нэлээд олон асуудал шийднэ. Үүний нэг нь сайжруулсан түлш боловсруулах асуудал. Улаанбаатар хотын хэмжээнд 1.2 сая тн нүүрс хэрэглэдэг байсныг үүнтэй тэнцэх хэмжээний илчлэгтэй 600 мянган тн түлшийг бэлтгэнэ гэж тооцсон. Эхлээд түлшнийхээ чанарыг сайжруулах ёстой. Үүний 200 мянган тн-ыг сая шинээр байгуулагдсан “Таван толгой түлш” гэдэг компани бэлтгэхээр үйлдвэрээ оруулж ирээд туршилтаа хийгээд эхэлсэн. 200 мянган тн-ыг нь шинээр байгуулагдсан хувийн хэвшлийн компани хийхээр болж байгаа. Энэ хоёр компанид газрыг нь олгох асуудлыг нийслэлийн зүгээс шийдсэн. Харин үлдсэн 200 мянган тн-ыг өмнө нь түлж үйлдвэрлэж байсан компаниуд үйлдвэрлэнэ гэж үзэж байгаа. Энэ 600 мянган тн түлшний нөөцийг 2019 оны есдүгээр сарын 15-нд бэлэн болгосон байх ёстой. Засгийн газрын тогтоолоор ирэх хавар Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Түлш нь үнэтэй, илчлэг багатай байсан учраас иргэд нүүрс түлдэг байсан. Тиймээс бид түлшний чанарыг сайжруулах шаардлага тавьж байгаа. Мөн нэг кг сайжруулсан түлшний үнэ нэг кг нүүрс юм уу нэг шуудай нүүрсний үнээс хямд байхыг шаардана.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль юу болсон бэ?

-Энэ намрын хэлэлцэх асуудлыг жагсаалтын 10-т байгаа. Хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Одоо анхны хэлэлцүүлгийг хийнэ. Энэ хууль батлагдсанаар нийслэлийн статус, нийслэлийн иргэдийн хувьд боломжийн эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаа.

-УИХ-ын гишүүн, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъябазар Нийслэлийн МАН-ын дарга болсон. Үүнтэй холбоотойгоор хотын даргыг сольж магадгүй гэсэн чимээ яваад байна?

-Энэ бол намын хорооны ээлжит даргын л сонгууль болсон. Үүнээс болж нийслэлийн, төр захиргааны байгууллагын ажил саарах асуудал байхгүй гэж бид улс төрийн түвшинд тохиролцсон гэж үзэж байгаа. Нийслэлийн Засаг даргын хувьд намын дарга биш байлаа гээд нийслэлийн ажил саарах, зогсох, улс төрийн сэлгээ хийх зүйл болоогүй.

-Гэр хороолын дахин төлөвлөлтийн ажлын явж ямар байгаа вэ?

-Гэр хорооллыг дахин төлөвлөлтийн явцад гарсан нэг алдаа бол иргэдийн газрын байраар солих явцад тухайн компаниуд хугацаанд нь барилгын ажлаа дуусгахгүй байх явдал гарсан. Хамгийн хэцүү нь “Сансар” хотхоны оршин суугчид буюу “Их өргөө” компанийн асуудал байна. Хуучин БАМ-ын байранд амьдарч байсан 50 гаруй өрхийн газрын худалдаж аваад барилгаа барих явцад нь санхүүжилтийн бэрхшээл гарсан.

Энэ иргэдийг ТОСК-ийн барьж байгаа түрээсийн орон сууцанд оруулаад нөгөө талбар дээр нь тендер зарлаад өөр компани орууд явж байгаа. Дахин төлөвлөлтийн түвшинд зарлагдсан 24 байршилд 7-8 компани хөрөнгө санхүүгийн байдлаас болж ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон учир дахин тендер зарласан.

Г.ИТГЭЛНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар нар өнөөдөр 40 сая төгрөгийн шагналын сантай хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах уралдаан зарлаж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Г.ИТГЭЛ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)