Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

“МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН”-ЫГ ХАНГАРЬД ОДОНГООР ШАГНАЛАА

Өнөөдөр Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг угтан хүүхдийн ордны үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид “Бидний ордон” хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулж, баярын хурлаа хийлээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэсэн юм.

Монголын  ирээдүй  болох хүүхэд багачуудад эрдэм мэдлэг хүртээх, урлаг соёлын хүмүүжил олгох, зөв хүн болгон төлөвшүүлэх,  хөгжүүлэх үйл хэрэгт идэвхийлэн ажиллаж  60  жилийн түүхэндээ нийт 130 мянга гаруй хүүхдэд соёл хүмүүжлийн боловсрол олгосоныг нь НИТХ-ын Тэргүүлэгчид өндрөөр үнэлж “Хангарьд” одонгоор шагналаа. Шагналыг НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун гардууллаа.

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин Ахмад.СХД [202.9.43.30] 2018/11/13
Яасан сайхан мэдээ вэ ? та минь Бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүдэд үнэтэй хувь нэмэр оруулдаг багш сурган хүмүүжүүлэгдэдээ ажлын өндөр амжилт хүсье ,нүдээ олсон сайхан шагнал болжээ ,Удахгүй хөдөлмөрийн гавьяаны УЛААН ТУГИЙН ОДОН -авах болтугай гэж ерөөе дөө .