Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

202 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ НОМЫН САНТАЙ БОЛЛОО

Хүүхдийг багаас нь номтой нөхөрлүүлбэл хүмүүжил, төлөвшилд нь сайнаар нөлөөлдөг. Мөн бие даан сурах чадварт нь эерэг нөлөө үзүүлж, няхуур болгодог гээд олон давуу тал номонд бий. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт хүүхэд багачуудын боловсрол, ирээдүйд хөрөнгө оруулалт хийж тойргийнхоо сургууль,  цэцэрлэгт номын сан байгуулах ажилд хувь нэмэр оруулан, дэмжлэг үзүүлдэг билээ.

Өнгөрсөн есдүгээр сард тэрбээр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 127 дугаар сургуулийн номын сангийн тавиурыг сольж өгсөн бол өдгөө эл хорооны 202 цэцэрлэгт номын сан байгуулж, суралцагч хүүхэд бүрийн тоогоор ном хандивлалаа. Ингэснээр цэцэрлэгийн багачууд үлгэрийн ертөнцөөр аялаж, өнгийн харандаагаар зурагт хуудас будах боломж бүрдэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)