Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

УЛААНБААТАР ХОТЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан энэ сарын 31-ний өдөр болно. Тус хуралдаанаар “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн явц, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хороо хуралдлаа.

Улаанбаатар хотын 2017, 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, ирэх оны үндсэн чиглэлийн төслийг нийслэлийн ЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр танилцуулсан юм.

Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд 419 арга хэмжээ хэрэгжүүлэхээр баталсан байдаг. Өдгөө биелэлт нь 86.7 орчим хувьтай байгаа талаар танилцуулав.

Тэгвэл холбогдох албаныхан ирэх оны төсөлд 454 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны гишүүд танилцуулгатай холбогдуулан зарим ажлын талаар тодруулга авлаа. “2017 оноос улсын эдийн засаг сайжирч, дотоодын нийт бүтээгдэхүүний эргэлт сайжирч буй. Тиймээс нийслэлийн ИТХ-д өргөн барьж буй эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэхэд бэрхшээл гарахгүй” гэж холбогдох албан тушаалтнууд хэллээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНТ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [66.181.189.174] 2019/01/09
OVOL AVTOBUS HOVORDSON UED DAVHAR AVTOBUS YAVUUL