Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

НИЙСЛЭЛИЙН ИТХ ИРЭХ 29-НИЙ ӨДӨР ХУРАЛДАХААР БОЛОВ /11.14/

2018/11/22
НИЙСЛЭЛ.mn

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн өртөө, харуул, ус судлалын газар болон гравиметрийн жишилтийн полигоны газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих асуудлыг хэлэлцэв. Нийтдээ 14 байршлын 55 824 ам метр талбайг улсын тусгай хэрэгжээнд авах санал ирүүлсэн юм. Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд дэмжив. Мөн Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д байрлуулах шийдвэр гаргалаа.

Цагдаагийн байгууламжийн техник хангамжийг сайжруулах хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн шинэ барилгыг барьж, ашиглалтад оруулсан. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан, нийтдээ 1618 ам метр талбай бүхий гурван давхар эл барилга Баянзүрх дүүргийн XXIII хорооны нутагт байрлаж буй. Тус барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авахыг Тэргүүлэгчид дэмжлээ. Харин гадна цахилгааны шугамын  засвар, ашиглалтыг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК хариуцна.

Мөн Тэргүүлэгчид нийслэлийн ИТХ-ын ээлжит XX хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 09.00 цагт хуралдуулахаар тогтлоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [64.119.16.122] 12 цаг
ESVEL DAVHAR AVTOBUS ASHIGGUI TUSAH YUM BOLVUU
Зочин [64.119.16.122] 13 цаг
DAVHAR AVTOBUS YAVAHAAR ONDOROOS ALSIIG HARJ AVTOBUS HOVORDSON UED TUS BOLNO YALANGUYA OVOLIIN ULIRALD