Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

ТӨЛӨӨЛӨГЧ Б.ОТГОНСҮХ АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх өөрийн сонгогдсон тойрог болох Сонгинохайрхан дүүргийн XXI, XXII, XXXII хорооны 300 ахмадад уламжлал ёсоороо айсуй ирж буй сар шинийн баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэв.

Дээрх алслагдсан хороодын хувьд цэцэрлэг, сургуулийн хүртээмж тааруу, оршин суугчид эмнэлгийн болон төрийн үйлчилгээг түргэн шуурхай авахад чирэгдэлтэй. Мөн улсын эдийн засгмйн нөхцөл байдлаас улбаалан ажилгүй оршин суугчдынх нь тоо жилээс жилд нэмэгдэж буй зэрэг тулгамдсан олон асуудалтай талаар ахмадууд ярив. Гэхдээ нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх тойргийнхоо иргэдийн санал, хүсэлтийг тогтмол хүлээн авч, шийдвэрлүүлэхээр хороо, дүүрэг, цаашлаад нийслэлийн удирдлагад уламжилдаг тул эхнээсээ шийдэгдэж байгааг онцолсон. Тухайлбал, өнгөрсөн онд хоёр хороонд шинээр цэцэрлэг бариулж, ашиглалтад оруулжээ. Өнөө жил үлдсэн нэг хороонд цэцэрлэг бариулахаар холбогдох албаныханд уламжилжээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)