Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВ ӨДӨРТ 500 ОРЧИМ ХҮҮХДЭД ҮЙЛЧИЛНЭ

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн санаачлагаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв" баригдаж, ашиглалтад ороход бэлэн боллоо.

БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын  өртгөөр бүтсэн энэхүү төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан анхны томоохон бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог.

Тус төв нь хэвтэн эмчлүүлэх 250 ортой, амбулаториор 250 хүүхэд, эцэг эхчүүдийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамрагдах боломжтой. Өдөрт нийт 500 орчим хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай тус төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн нарийвчилсан шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээнд хамрагдах боломжтой.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” нь өдрийн үйлчилгээ, түр байршуулан сэргээн засах болон явуулын үйлчилгээ гэсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах аж. Мөн эрт илрүүлэлт, хөгжлийн хөтөлбөр, сэтгэл заслын үйлчилгээ, дэвшилтэт техник технологийг ашиглах,  нэвтрүүлэх зэргээр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

Монгол Улсын нийт хүн амын 3,3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн эзэлж байна. Тэдгээрийн 10 хувийг хүүхэд эзэлдэг бөгөөд энэхүү төв ашиглалтад орсноор орон нутаг, алслагдсан дүүрэгт оршин суугаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд томоохон дэмжлэг болно гэдгийг холбогдох мэргэжлийн хүмүүс, ТББ, эцэг, эхчүүдийн төлөөлөл хэлж байлаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)