Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА

Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Таван толгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэх чингэлэгтэй тээврийн хэрэгслийг танилцууллаа. Тус үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, АТҮТ ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон болон албаны бусад хүмүүс оролцов.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 320 дугаар тогтоолоор өгөгдсөн үүргийн дагуу нүүрс тээвэрлэлтийг Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, энэ цэгээс Гашуунсухайт-Ганц мод боомт гэсэн чиглэлээр зохион байгуулж ирсэн билээ. Таван толгой уурхайгаас задгай тэвшин дээр ачсан нүүрсийг Цагаан хад гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах явцад 70-80 тонн тутамд 80-85 килограмм нүүрс хорогддог.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, чингэлэгт тээврийг эхлүүлснээр нүүрсний жингийн хорогдол болон чанарын алдагдал багасч, ачилт, буулгалтаас шалтгаалан байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл буурч, хил нэвтрэх хурд нэмэгдэх зэрэг олон давуу талтайн дээр эхлэх цэгээс хүрэх цэг хүртэлх тээвэрлэлт нэгдсэн зохион байгуулалтад орохыг онцоллоо.

Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яам, АТҮТ ТӨҮГ-аас “Нүүрсний чингэлэгт тээвэр”-ийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд оруулж ирсэн, чингэлэг тус бүр нь 32.5 тоннын багтаамжтай, шинэ авто машинуудыг танилцууллаа. Энэхүү авто машины нийт урт /толгойн хамт/ 36,5 метр бөгөөд чиргүүлийн багтаамжтай нийлээд нэг удаад 130 тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай. Тээвэрлэлтийг чингэлгээр хийж эхэлснээр дээрх давуу талууд үүсэхээс гадна тээвэрлэлтийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ хэмээн үзэж байна. Түүнчлэн, Технологийн тээврийн хэрэгслийн дугаарыг “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартын 5.8.1, 5.8.2-т заасан зөвшөөрөгдөх үзүүлэлтээс дээш үзүүлэлт бүхий ачааны автомашин, чиргүүлд олгоно гэж заасны дагуу тус чингэлэгүүдэд зориулсан хар дэвсгэртэй тусгай номер ашиглах юм.

Энэхүү ажлын хүрээнд нурмаг ачааг аль нэг цэгт буулгахгүйгээр чингэлэгтэй нь өөр тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачиж хилийн боомт хүргэх, улмаар хөрш орнуудын далайн боомтуудад хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чингэлэг шилжүүлэн ачих терминал, зориулалтын логистикийн төв, гаалийн тусгай гарц, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх шаардлага тулгарч байна.

Дээрх асуудлыг Засгийн газрын 2019 оны 06 сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, тооцоо судалгаа гаргаж танилцуулах чиглэл өгсөн бөгөөд холбогдох газрууд асуудлыг хурдан шуурхай судалж, шийдвэр гаргуулахаар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [122.201.31.16] 2019/09/25
Ereen nurmag achaa avahgui geed baisan davhar chingelgen vagonoor nuursee gargaj
Зочин [66.181.179.194] 2019/07/23
tz-iin tehnik ashiglaltiin durmend oorchlolt oruulj davhar vagonoor nuursee
Зочин [66.181.179.194] 2019/07/23
davhar vagon yavuulj davhar chingelgeer