Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

С.Эрдэнэ: МАНАН-гийн хонгилыг Н.Алтанхуяг бий болгосон

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийж, МАНАН бүлэглэлийн  бүрэлдэхүүний схемийг танилцуулсан. Тэрбээр МАНАН бүлэглэлийг ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга асан М.Энхболд нар толгойлж, хууль хяналтын байгууллагуудын удирдлага гардан гүйцэтгэгчээр ажиллаж, улстөрчид гар хөл болдог хэмээн мэдээлсэн. Гар хөл болдог улстөрчдийн дунд АН-ын дарга С.Эрдэнийг нэрлэсэн юм. Тэгвэл энэ мэдээлэлд С.Эрдэнэ ямар хариулт өгснийг хүргэж байна.

АН-ын дарга С.Эрдэнэ "2008 оны 07 дугаар сарын 01-ний цуст яргаллын үр дүнд хоёр намыг толгойлж байсан нөхдүүд улс төрийн тохиролцоо хийж, стандарт бус эвслийн Засгийн газар байгуулсан. Тухайн үеийн АН-ын дарга байсан Н.Алтанхуяг таван сайхан залуугийн амь насаар таван сайдын суудлыг наймаалцаж, өөрөө Шадар сайд  болсон. Тэр үед би энэ асуудлыг хамгийн их эсэргүүцэж байсан.

 

Энэ зөвхөн 2008 оны 07 дугаар сарын 01-ний үйл явдлыг далдлах төдийгүй Оюутолгойн луйварын гэрээг хийх нөхцөлөө хангах гэж эвссэн гэдгийг сүүлд ойлгосон. Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байсан цөөхөн гишүүнийн нэг нь би. Үүнээсээ болж янз бүрийн нэр цол зүүж ирсэн.

МАНАН гэдэг нэр томъёог бий болгож, тэр хонгилыг бий болгосон хүн нь Н.Алтанхуяг дарга өөрөө мөнөөсөө мөн. Яаж ч арилгах гээд арилахгүй.

Надад МАНАН үнэр байхгүй. Би МАНАН-гийн үед албан тушаал хашиж байгаагүй. Сүүлд 2012 онд АН-ын ялалтын үр дүнд ХНХ-ын сайд болсон. Би ам бардам хэлнэ, надад МАНАН-тай холбоотой асуудал байхгүй" гэсэн хариу тайлбарыг сэтгүүлчдэд өглөө.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)