Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ч.Хүрэлбаатар сайдын ах, Д.Оюунхорол гишүүний нөхөр Ерөнхий консулаар томилогдов

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Тува, Хонконг дахь Ерөнхий консулуудыг томилов.

Тодруулбал, Монгол улсаас Бүгд найрамдах Тува улсад суух Ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболдыг томилох шийдвэр гаргалаа. Мөн Хонконг дахь Ерөнхий консулаар Г.Жаргалсайханыг томилохоор боллоо. Г.Жаргалсайхан нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр юм.

Монгол Улсыг гадаадад төлөөлөн суух Элчин сайд, Консулаар өөрсдийн ах дүү, гэр бүлийн гишүүд, танил тал, тухайн чиглэлээр мэргэшээгүй хүмүүсийг томилдог байдал энэ Засгийн газрын үед  илэрхий их байгаа нь иргэдийн эгдүүцлийг төрүүлж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)