Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Өрхийн эрүүл мэндийн 150 төв ПОС-ын төхөөрөмжтэй боллоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийслэлийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэг үзүүлж, коронавирусийн халдварын илрүүлэг, тандалтын үйл ажиллагаанд зориулан ПОС-ын төхөөрөмж гардууллаа.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан хүсэлтийн дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдварыг илрүүлэх PCR болон түргэвчилсэн шинжилгээ, батлагдсан тохиолдлын мэдээллийг цахим программд оруулах ПОС-ын төхөөрөмжөөр хангаж байгаа нь энэ юм.

Нийт 225 сая төгрөгийн үнэ бүхий 150 төхөөрөмжийг өнөөдөр нийслэлийн өрхийн эрүүл мэндийн 146, тосгоны эрүүл мэндийн дөрвөн төвийн төлөөлөлд гардууллаа.

Өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүд уг төхөөрөмжөөр  хангагдсанаар  батлагдсан тохиолдлын мэдээлэл болон хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээний хариуг цахим программд  хувийн гар утсаа ашиглан оруулж байсан асуудал шийдэгдэх боломжтой боллоо. Мөн бүхий л төрлийн аппликэйшнийг ашиглан бүртгэл, мэдээлэл үүсгэн ашиглах боломжууд бүрдэж байгаа юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)