Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Энэ оны хагас жилийн санхүүгийн тайлангаа өгөөгүй компаниудын АНХААРАЛД

Компаниуд хагас жилийн санхүүгийн тайланг долоодугаар сарын 20-ны өдрийн дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг.

Энэ хугацаанд нийт бүртгэлтэй 184 хувьцаат компаниас нэр бүхий 82 компани нь олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын жишгийг хангаж, МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлээд байна.

Хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй, 2021 оны наймдугаар сарын 01-ний өдрийн дотор зөрчлийг арилгаагүй хувьцаат компаниудад СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-ний дагуу хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхааруулж байна.

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)