Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Нийслэлийн Байгаль орчны газрын 10 үйлчилгээг E-mongolia.mn-ээс авах боломжтой

Нийслэлийн Байгаль орчны газар хувь хүн, албан байгууллагад 14 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрээс 10 төрлийн үйлчилгээг E-mongolia.mn-ээс цахим хэлбэрээр авах боломж бүрдлээ. Ингэснээр иргэдийн цагийг хэмнэх, хурдан шуурхай хүрч үйлчлэх зэрэг олон давуу тал бий болж байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-mongolia.mn-ээс Нийслэлийн Байгаль орчны газрын дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:

Хурын ус хуримтлуулж, хөв цөөрөм байгуулах, суваг шуудуу татах дүгнэлт гаргах
Усны мэргэжлийн байгууллагын эрх олгох талаар дүгнэлт, Нийслэлийн Засаг даргын тодорхойлолт гаргах
Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл
Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах хүсэлт хүлээн авах
Ус ашиглуулах зөвшөөрөл, гэрээ байгуулах
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан батлах
Түгээмэл тархацтай ашигт малтмалын ажлын төлөвлөгөө, тайлан батлах
Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл ашиглалтын ажлын төлөвлөгөө, тайлан батлах
Голоос суваг шуудуу татах зөвшөөрөл олгох
Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах.
 

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)