Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

“Нэг ангийн хүүхдүүдийг цахимаар, танхимаар хувааж хичээллүүлэх хувилбар ярьж байна”

Цар тахлын улмаас ирэх есдүгээр сарын 1-нд бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээлийг эхлүүлэх эсэх тодорхой шийдвэр гараагүй байна.

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2021.07.30/ хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Манай яам Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтраад 9 дүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэх талаар заавар зөвлөмж удирдамжийг боловсруулж эхэлж байгаа.

Тухайлбал хүүхэд хичээл дээр халуурвал ямар арга хэмжээ авах, гурван ээлжийн хичээлийг хэрхэн зохицуулах талаар зөвлөмжийг бэлтгэж байна. Нэг ангийн 40 хүүхэд байлаа гэхэд 20 хүүхэд гэрээсээ цахимаар, үлдсэн нь танхимдаа ирж суух зэргээр хичээллүүлж анги дүүргэлтээ шат дараатай нэмэгдүүлээд явах хувилбар байгаа.

Боловсролын байгууллагын үйл ажиллагааг аль болох эхлүүлэх тал дээр хоёр яам хамтран ажиллаж байна” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)