Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ардчилсан нам УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх хүсэлт ээ СЕХ-нд хүлээлгэн өглөө

 Аравдугаар сарын 10-нд болох УИХ-ын 18, 28-р тойргууд буюу Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт  зарлагдсан нөхөн сонгуульд өрсөлдөх материалаа Ардчилсан нам хуулийн хугацаанд бүрдүүлэн хүргүүлснийг Сонгуулийн Ерөнхий Хороо хүлээн авлаа.

Ардчилсан намыг төлөөлж Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газрын дарга Б.Ган-Очир, ХЭГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга Л.Ганзориг, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Амгаланбаатар нар Төрийн аудитын газар баталгаажуулсан Сонгуулийн Мөрийн хөтөлбөр, хандивын тайлан болон бусад холбогдох баримт материалыг Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [103.212.119.150] 2021/08/10
Жонкуу болио
Зочин [202.55.188.110] 2021/08/10
Amjilt