Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Гурвалжингийн гүүрний зорчих хэсгийн 1, 2-р эгнээг түр хугацаагаар ХААНА

Гурвалжингийн гүүрэн гарцанд хэв гажилтын заадас засварлах ажил хийхээр болжээ. Иймд:

Ажилчдын гудамжны 4 замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн гурвалжингийн гүүрэн гарцны зорчих хэсгийн 1 дүгээр эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 09 дүгээр сарын 20-ны өдрийн 07:00 цагийн хооронд,
2 дугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 08:00 цагаас 09 дүгээр сарын 22-ны өдрийн 22:00 цаг хүртэл,
Саппорагийн уулзвараас Ажилчдын гудамжны 4 замын уулзвар хүртэл буюу хойноос урагш чиглэсэн гурвалжингийн гүүрэн гарцны зорчих хэсгийн 1 дүгээр эгнээний хөдөлгөөнийг 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 24-ний өдрийн 22.00 цагийн хооронд,
2 дугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 23.00 цагаас 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн хооронд засварын ажил гүйцэтгэхээр хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орно.
Ажил гүйцэтгэх хугацаанд тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган авто замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)