Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Петровисийн шатахуун түгээх станцууд нийслэлд гурав хоногийн нөөцтэй

УУХҮЯ-нд болсон хэвлэлийн хуралд шатахуун импортлогч компанийн төлөөллүүд оролцож, мэдээлэл өглөө.

"Петростар" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Байгалтуяа дараах мэдээллийг өглөө:
-Бид төвийн бүс болон нийслэлд нэг хэрэглэгчид 30 мянган төгрөгийн л борлуулалт хийж байна. Манай компани төвийн бүсэд дөрөв, нийслэлд гурав хоногийн нөөцтэй байна.

"Роснефть" компаниас захиалсан хэмжээндээ авч чадаагүй. Есдүгээр сард 17 мянган тонныг авахаар Роснефть компанид захиалга өгсөн ч 1,500 тонныг авсан. Энэ нь захиалсан хэмжээний 8-10 хувь нь юм. Улаанбаатар хотод Петровисын 40 шатахуун түгээх станц байгаагийн 20-д нь хязгаарлалт тогтоосон.

Эмнэлэг, цагдаа гэх мэт байгууллагад заавал шатахуун нийлүүлэх үүрэгтэй тул борлуулалтад хязгаарлалт тавьж байна. Бид өртгөөсөө литр тутамд 123 төгрөгөөр бага үнээр худалдаж байна. Зах зээлийн хуулиараа бол АИ-92 шатахууны үнэ 2200 төгрөг болохоор байна. Одоо бид 2050 төгрөгөөр худалдаж байна.

Бид шатахуун худалдан авах бэлэн мөнгөгүй болсон, үнийг хүчээр тотоосон нь өнөөдрийн хомстолд ч нөлөөлсөн. Манай компани зөвхөн АИ-92-ийн борлуулалтаас 28 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.  Одоо бид нэг тонныг 733 ам.доллараар худалдан авч байна.

"М-Ойл" компанийн дэд захирал:
-Бид литр тутамд 50 төгрөгийн алдагдал хүлээж байна. АИ-92-ийн борлуулалтаас сард 600 сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Улс шатахууны нөөц бүрдүүлсэн нь бидэнд томоохон дэмжлэг боллоо. Энэ оны сүүлээр манай санхүүгийн үзүүлэлтүүд тааруу гарахаар байна гэв.
     
УУХҮ-ийн сайд Г.Ендон 55-7 хоногийн дараа АИ-92-ийн хангамж хэвийн болно гэв.    

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)