Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Францын өмнөд хэсэгт коронавирусийн шинэ хувилбар илэрчээ

Францын өмнөд хэсэгт коронавирусийн шинэ хувилбар илэрчээ. Энэ тухай Австрийн "Heute" сонинд мэдээлсэн юм. Шинэ хувилбар Камерунаас нутагтаа ирсэн Францын 12 иргэнээс илэрсэн аж. Камерунд вакцинжуулалт ердөө 2.4 хувьтай байгаа тухай Жонс Хопкинсийн их сургуулийн судлаачид мэдэгдэж байсан. Тиймээс вакцинжуулалт хангалтгүй байгаа энэ улсаас уг мутац үүсэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Шинэ хувилбарыг B.1.640.2 гэж нэрлэсэн бөгөөд 46 мутацтай гэж судлаачид мэдэгджээ. Тус хувилбарын халдварлах чадвар болон хоруу чанар өмнөх хувилбаруудаас илүү эсэхийг одоогоор судалж байгаа юм. Энэ шинэ хувилбар вакцингүй хүмүүст илрэх магадлал өндөр байгаа аж.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)