Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

" Түлшний нийлүүлэлт тасалдахгүй"

Тавантолгой түлш компанийн үйлдвэрт өнөөдөр өглөө гал гарсан. Галын нөхцөл байдлын талаарТавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар тайлбар өглөө.

Тэрээр “Баруун бүсийн үйлдвэрт нийт дөрвөн үйлдвэр ажилладаг. Дөрвөн үйлдвэрийн нэгдүгээр үйлдвэрт өнөө өглөө үүрийн 4 цагт хатаах шугаманд эхэлж гал гарсан. Нэгдүгээр үйлдвэр гурван шугамтай. Гал гарсан шугам ажиллагаагүй болсон. Үүнийг зүүн бүсийн нөөц нэг шугамаар нөхөж ажиллана. Түлшний нийлүүлэлт хэвийн явж байна. Нэг шугам өдөртөө 150 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байдаг. Улаанбаатар хотод зүүн, баруун бүсийн үйлдвэрт нийлээд 300-3600 тонныг өдөрт нийлүүлж байна. Зүүн бүсийн үйлдвэр дээр нөөц ажиллах хүчнийг бэлдсэн байгаа. Тус галыг Онцгой байдлын алба хаагчид 06:30 минутад унтраасан. Одоо ОБЕГ, Цагдаагийн газраас гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Тавантолгой түлш ХХК шатах материал үйлдвэрлэдэг. Тиймээс галын эрсдэл ихтэй. Түлшийг үйлдвэрлэхдээ 180 градуст хатаадаг. Энэ темпратурт бага зэрэг өөрчлөлт ороход түлш уугих, асах эрсдэлтэй. Үүнтэй холбоотойгоор гурван машин, 25 бие бүрэлдэхүүнтэй галын анги ажилладаг. Энэ анги нэмэлт хүч иртэл галыг барьсан. Гал гарсан шугамыг 14-20 хоногийн дотор нөхөн сэргээнэ. Галын улмаас хүн бэртэж гэмтээгүй” гэлээ.   

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)