Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Ж.Нарангэрэл: Цусны үүдэл эс шилжүүлэх хагалгааг Монголдоо амжилттай нэвтрүүлж чадлаа

Үүдэл эс буюу чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд анх удаа хийсэн эмч, сувилагч нар хагалгааны талаар болон өвчтөний биеийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл” 2011 оноос эхлэн цусны үүдэл эс шилжүүлэх буюу ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд нэвтрүүлэх ажил эхэлсэн. Үүнээс хойш 27 өвчтөнд энэхүү хагалгааг амжилттай хийгээд байна. Харин энэ жилээс донороос цусны үүдэл эс авч өвчтөнд шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай нэвтрүүлээд байна. Өмнө нь энэ хагалгааг гадаадад 400-700 сая төгрөгөөр хийлгэдэг байсан. Энэхүү эмчилгээг цаашдаа эх орондоо нутагшуулж маш олон хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахаар бид цаашдын төлөвлөгөөндөө ороод буй. УНТЭ-т уг эмчилгээг нэвтрүүлэх гэж 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж есөн ортой хими эмчилгээний тасгийг бий болгосон. Өнөөдрийн байдлаар Монголдоо эмчилдэггүй байсан дөрвөн эмчилгээг эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнийхээ ачаар сүүлийн жил гаруй хугацаанд амжилттай нэвтрүүлээд байна" гэлээ.

Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч ЦЭСЧШСТ-ийн эрхлэгч Н.Оюундэлгэр” Монголын анагаах ухаанд энэхүү хагалгааг амжилттай хийснээрээ шинэ дэвшлийг бий болгож байна. Бид донороос өвчтөнд цусны үүдэл эсийг анх удаа амжилттай шилжүүлэн суулгаж чадлаа. Энэхүү том хагалгаанд дандаа залуу эмч мэргэжилтнүүд оролцсон бөгөөд хагалгааны баг хамт олноороо маш их бахархаж байна “гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)