Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийгэм

Ц.Билэгтсайхан: Энэ сараас томуугийн вакцин хийж эхэлнэ

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал болон томуугийн вакцины талаарх мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан:

"Томуу, томуу төст өвчнийг бид амбулатори болон стационарт хэвтэн эмчлүүлэгсдийн гэсэн хоёр үзүүлэлтээр танддаг.  Томуу, томуу төст өвчин 10 мянган хүн амд өнөөдрийн байдлаар 53,6 хувьтай байна. Үүнээс Улаанбаатар хотод 61, орон нутагт 40 хувьтай байна.

Амбулатори болон стационарын үзүүлэлтээс харахад ногоон буюу улирал хоорондын түвшиндөө 5 аймаг, идэвхжлийн буюу шар түвшинд 15 аймаг байна. Улсын дүнгээр шар түвшиндөө шилжсэн байна.

Бид томуу, томуу төст өвчнийн үүсгэгчийг илрүүлэх шинжилгээ хийдэг. 39-р этимологийн шинжилгээгээр 80 сорьцод хийсэн шинжилгээгээр 25 хувьд нь 3 төрлийн вирус илэрсэн. Хамгийн их хувийг реновирус, бока вирус RSV вирус илэрсэн байна.

560 МЯНГАН ХҮН ТУН ВАКЦИН ХИЙНЭ

Томуугийн улирлыг угтаад томуугийн вакциныг хийхээр ажиллаж байна. Энэ жил ЗГ 500 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авч, 60 мянган хүн тун вакциныг PV олон улсын байгууллага өгч байна. Засгийн газраас авч буй вакцин нь БНСУ-ын томуугийн вакцин 4 цэнт, PV вакцин 3 цэнт вакцин юм.

560 мянган хүн тун вакцинаа дараах байдлаар хуваарилж хийхээр төлөвлөсөн:

  • 5 хүртэлх насны хүүхдүүдэд вакцины 38 хувь
  • жирэмсэн эхчүүдэд вакцины 7.5 хувь
  • 65 ба түүнээс дээш настай ахмадууд, хавсарсан суурь эмгэгтэй үйлчлүүлэгчдэд вакцины 39 хувь
  • ЭМ-ын байгууллагын ажилчдад вакцины 6.1 хувийг хийхээр болсон.

Томуугийн вакцин аравдугаар сарын хоёрдугаар долоо хоногт ирж, 10-р сарын 15-наас түгээлтүүд хийгдээд энэ сардаа томуугийн вакцин хийж эхэлнэ" гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)