Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Spice Girls 2 цагийн дотор 40 сая доллар олно

Охидын домогт хамтлаг болох Spice Girls саяхан эргэн нэгдэх болсноо зарласан билээ. Гэхдээ энэ баярт мэдээг сонссон даруйд тэдний шүтэн бишрэгчид бага зэрэг сэтгэлээр унахад хүрсэн. Олон мянган хүний өмнө нэгэн тайзан дээр хамтдаа гарч дуулахаа таван бүсгүйн ердөө гурав нь илэрхийлсэн юм. Виктория Бэкхем, Мелани Чисхолм нар эргэж нэгдэхээс татгалзсан аж. Тэд дэндүү их ажилтай байгаа гэдгээр үүнийгээ тайлбарласан. 
 
Тус хамтлагийнхан бүрэн бүтэн болж чадахгүй хэдий ч тоглолт хийгээд их хэмжээний мөнгө олох бололтой. Ганцхан удаагийн тоглолт хийгээд гурван бүсгүй тус бүр нь 14 сая долларын орлого олно гэдгийг шинжээчид тооцоолсон байна. Тасалбарын борлуулалт, ивээн тэтгэгчдийн өгсөн мөнгө, тоглолтын шууд дамжуулалтын орлого, өөр бусад эх сурвалжуудаас тэд 40 гаруй сая доллар олох аж. Ингэснээр тэдний тоглолтын хором бүр 100 мянган доллараас өндөр үнэтэй байх юм. Өмнө нь хэн ч, хэзээ ч ганцхан минутын дотор ийм хэмжээний мөнгийг олж байсангүй. Spice Girls хамтлаг ирэх жилийн зун Лондон хотын Гайд цэцэрлэгт хүрээлэнд хоёр цагийн тоглолт хийх билээ. 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)