Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Франц бүсгүй монгол хулангийн тухай ном хэвлүүллээ

Хулан хамгаалах зорилгоор Монголд ирээд 10 жил болж буй, Францын биологич бүсгүй Энни Камилл монгол хулангийн тухай “Говийн төөрсөн хулан” зохиол бичиж, ном хэвлүүлжээ.
 
Монголд төдийгүй дэлхийд нэн ховордсон говийн хулан буюу зиггетайг хайрлан хамгаалахад хүүхэд залуусын мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бичсэн уг зохиолын өгүүлэмж адал явдалт, сургамжит бөгөөд англи, монгол хэлээр уншигчдад хүрч буйгаараа онцлог.
 
Тэрбээр “Монгол хулангийн амьдрах орчныг сайжруулж, хамгаалах зорилгоор 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Говийн хулан” холбоо энэ номыг хэвлүүлэхэд дэмжсэн.
Бид хамгийн сүүлд Монгол орны өмнөд болон зүүн өмнөд говьд ажиллахдаа хүүхдүүдэд номоо дурсгасан. Говийн зарим газарт номыг минь борлуулж байгаа” гэв.
 
Сүүлийн 10 жилийн хугацаанд монгол хулангийн тухай судалж, мэдсэнээ багтаасан уг номоо монголчуудад 18.000 төгрөгөөр худалдаж буй. Хилийн чанадад бол 18 ам.долларын өртөгтэй аж.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)