Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

14 хоногт 5-8 кг тураах гурвалжин будааний дэглэм

Охид бүсгүйчүүдээ илүүдэл жингээсээ салмаар байна уу тэгвэл таньд гурвалжин будааний дэглэмийг танилцуулж байна.
 
Гурвалжин  будаагаар яаж турах вэ гэж үү? Гурвалжин будаа болон цэвэр усыг голлон хэрэглэх ба доорх дүрмийг 14 хоног баримтлана.
 
Хийх арга: Орой унтахынхаа өмнө 1 аяга гурвалжин будааг 2 аяга буцалгасан халуун усанд хийж хонуулна. Халуун усанд гурвалжин будаа сайтар дэвтэж зөөлөрч болох болно. Өглөө босоод илүүдэл усыг шүүж асгаад гурвалжин будааг өлөн гэдсэн дээрээ идэж чадах чинээгээрээ иднэ. Бүгдийг нь идвэл сайн шүү. Үнэхээр барахгүй бол ядаж талыг нь идэж дуусгах хэрэгтэй.
 
Идэхэд амт муутай байвал маш бага хэмжээгээр л давслаж болно. Давсгүй идвэл бүр илүү үр дүнтэйг санаарай. Шөнийн турш усанд зөөлөрч дэвтэж хоносон гурвалжин будаанд хүний бие организмд шаардлагатай бүхий л эрдэс бодис баялаг их хэмжээгээр агуулагдаж байдаг. Мөн илүүдэл хорт бодисыг устгах, өөх тосыг биеэс хөөж хайлуулах үр дүнтэй. Ер нь сул тал байхгүй, бүхий л талын ашиг тустай будаа .
 
Өдрийн турш өөр юу ч идэхгүй зөвхөн будаагаа идэх байдлаар 10-14 хоног энэ дэглэмийг барина. Гэхдээ дараах дүрмийг заавал мөрдөөрэй. 
 
14 хоног энэхүү дэглэмийг барьж дуусгаад 1 сар амрасны дараа дахин давтаж болно. Энэхүү дэглэмийн хугацаанд гэнэт их хэмжээгээр өөх тостой хоол идэж болохгүй. Учир нь энэхүү дэглэм болон гурвалжин будаа нь таны гэдэс ходоод, хоол боловсруулах эрхтэний тогтолцоог бүрэн цэвэрлэнэ. Гэдэс, хавин орчмийн өөхийг хайлуулна. нүүр царайны өнгө гэрэлтсэн сайхан болно. Бие хөнгөн шингэн болох болно.
 
Жич: жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, хүнд, ужиг өвчтэй хүмүүс, бие сэтгэл санааны хямралтай, ядаргаанд орсон хүмүүс хэрэглэхээс татгалзаарай.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)