Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдүүдийг баривчилжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь нэгэн компанийн хашаанд бага насны охиныг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн лхагва гаригт гарчээ. Уг хэргийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, 23 настай Х гэдэг залуу үйлдсэн болохыг тогтоон, баривчилсан байна.
 
Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэг сүүлийн хэд хоногт нэлээд гарсан аж. Тухайлбал, найман настай охин хүчирхийлүүлсний улмаас цус алдан, ЭХЭМҮТ-д иржээ. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн ажилтнууд уг хэргийг шалгаж, хэрэгтнийг эрэн сурвалжилсны дүнд хохирогчийн хөрш 26 настай Г-г баривчилсан байна. Хохирогч охины эцэг, эх Архангай аймгаас ирсэн Г-г хашаандаа түр суулгасан байжээ.
 
Мөн хөрш айлынхаа таван настай охиныг хүчирхийлсэн хэрэг энэ сарын 12-13-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэгт гарсан. Сэжигтэн залуу 18 настай аж. Уг хэргийг тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж буй. Сурагчдын хичээл эхлэхээр хүүхдүүд гэр, сургуулийнхаа хооронд харгалзах хүнгүйгээр явцгаадаг. Үүнээс болж ийм гэмт хэрэгт өртөн хохирох нь олширдог нь судалгаанаас харагдаж буй гэнэ. Иймээс хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг эцэг эхчүүдэд цагдаагийн байгууллагаас сануулсан.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)