Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Машин нь голоороо тасарсан ноцтой ослоор хоёр хүн амиа алдлаа

Зам тээврийн ноцтой осол гарч хоёр хүн амиа алджээ. Тодруулбал, өнөөдөр өглөө 08.25 цагийн орчимд Шаргаморьт чиглэлийн зуслангийн замд буюу “Зунжин” дэлгүүрийн баруун талын замд “Subaru” маркийн автомашины жолооч, “Toyoto Allion”  маркийн автомашинтай мөргөлдөж, ноцтой осол гаргасан байна.
 
Ослын улмаас “Subaru” маркийн автомашины жолооч 29 настай Т газар дээрээ амьсгал хураажээ. Харин мөргүүлсэн “Toyoto Allion” автомашины жолооч 31 настай Ө ГССҮТ-д хүргэгдэн очсон ч удалгүй нас барсан байна.
 
Мөн ослын улмаас хоёр хүн гэмтжээ. Зарим эх сурвалж “Subaru” маркийн автомашины жолооч урсгал сөрж явсан бөгөөд осолд өртсөн хоёр автомашины жолооч 150 км цагийн хурдтай явж байсан гэх.
 
Харин энэ талаар Замын цагдаагийн газраас тодруулахад “Хэргийг шалгаж байна. Хурд хэтрүүлсэн болон бусад шалтгаан нөхцлийг шалгаж дууссаны дараа шинжээчийн дүгнэлтэд үндэслэн мэдэх боломжтой. Архи согтууруулах ундаа уусан эсэхийг ч задлан шинжилгээгээр л нотолно" гэх мэдээлэл өглөө.
 
Мөн эл хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас жолооч нарыг хотын замд хурдаа тохируулж, 60 км-ээс хэтрүүлэхгүй байхыг анхааруулсан юм. Түүнчлэн хурд хэтрүүлсэн ослын улмаас автомашин хэдэн хэсэг болон хуваагддаг гэдгийг онцоллоо.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)