Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Удаан хүлээсний эцэст Tyra Banks 42 насандаа ээж боллоо

Олон жил хүлээж, хүссэний эцэст алдарт модель, загвар өмсөгч, Викториа Секретийн сахиусан тэнгэр асан Tyra Banks ээж болжээ. Тэрээр маш олон ярилцлагандаа хүүхэдтэй болохыг хүсэж буйгаа илэрхийлдэг байсан билээ. Гэхдээ тэр тээгч эх хөлслөн хүүхэдтэй болсон байна. 
Алдарт модель маань хоёр жил орчим үерхэж байгаа гэрэл зурагчин найз залуу Erik Aslа-ийн хамт ийнхүү бяцхан хүүгээ өчигдөр өлгийдөн авчээ. Тэд хүүдээ "York" хэмээх нэр хайрласан байна. 
Энэ талаараа модель өөрийн Инстаграм хуудсад нийтэлсэн байсан бөгөөд "Их удаан залбирч, хүсэж, мөн хичээсний үр дүнд амьдралынхаа хамгийн сайхан бэлгийг хүлээн авлаа. Түүний нүд болон гар нь надтай харин эрүү, уруул нь аавтайгаа адилхан юм. Мөн бидний хүүхдийг бидний төлөө тээсэн сахиусан тэнгэр мэт тэр эмэгтэйд баярлалаа. Ингээд Иорк Асла Банкс, эх дэлхийд тавтай морил" хэмээн бичсэн байв. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)