Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Г.Мандахнаранг хоёр өрөө байраар шагнана гэв

Рио Де Жанейрод болсон өндөрлөсөн зуны олимпын наадмын чөлөөт бөхийн 65 кг-ын жинд зодоглосон манай тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн үзүүрээс атгаад алдсан билээ. Медалийн төлөөх барилдаанд Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтой учраа таарч барилдсан бөгөөд Наврузовыг 7 оноогоор буулган авсан боловч, шүүгчид эцсийн мөчид Г.Мандахнаранг зугтсан хэмээн үзэж, барилдааны цаг дууссаны дараа ялалтыг эсрэг талд өгсөн юм. 
 
Харамсалтайгаар ялагдал хүлээсэн гавьяат тамирчин Г.Мандахнаранд "Хүчит Чулуут" ХХК-ийг үүсгэн байгуулагчдын зүгээс хоёр өрөө байр бэлэглэж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)