Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

АТГ: Цэцэрлэг, сургуулийн бүртгэлийг хянахгүй

Цэцэрлэг, сургуулийн бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэлсэн. Бүртгэл эхлэхээс өмнө АТГ-аас цэцэрлэгийн бүртгэлд хяналт тавих тухай мэдээлэл хэвлэлээр гараад байв.
 
Тэгвэл эл мэдээлэл худал болохыг АТГ-ын олон нийттэй харилцах албанаас мэдээлжээ. Тус байгууллагаас “Цэцэрлэг сургуулийн бүртгэлийг хянаж шалгана гэсэн албан ёсны мэдэгдэл гаргаагүй. Өмнө жилүүдэд боловсрол болон эрүүл мэндийн салбарт авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ирсэн. Энэ жил мөн энэ жишгээр ажиллаж байгаа. Тэрнээс цэцэрлэгийн багш ажилчдыг хянаж шалгана гэдэг ташаа мэдээлэл” гэх мэдээллийг өгчээ.
 
Хүүхдээ цэцэрлэгт элсүүлж, бүртгүүлэхээр дугаарласан эцэг эхчүүд нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгүүдийн гадна эмх замбараагүй байдал үүсгэжээ. Улмаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 115, 101 дүгээр цэцэрлэгийн гадна цагдаагийн алба хаагчид ажиллаж, зохицуулалт хийсэн байна.
 
Уг нь албанынхан баталсан тойргийн дагуу хүүхдүүдийг цэцэрлэгт элсүүлэх бөгөөд цэцэрлэг сургуулийн хүртээмж энэ жил 16 мянган хүүхдийн тоогоор нэмэгдсэн гэх мэдээллийг өгсөн. Гэвч энэ нь иргэдэд итгэл үнэмшил төрүүлээгүй бололтой. Тэд хуучнаараа бухимдаж дугаарласаар байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)