Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Хүдэр голын эх өнөөдөр ийм байдалтай урсаж байна. 3000 гаруй хүн ууж амьдрал ахуйдаа хэрэглэдэг, тарьсан ногоо, жимсээ усалдаг, мал амьтан ундаалдаг ус өнөөдөр алтны уурхайн балагаас болж ширгэх дээрээ тулаад байна. Алт ухаж буй хүмүүс хүссэн зүгрүүгээ урсгаж голын эхийг үгүй хийж байна. Сүүлийн 2 жил тунгалаг биш шараар урсаж байгаа голын асуудлаар хэн ч доривтой алхам хийлгүй өдийг хүрчээ. Эрхэм удирдлагууд сонортоо авч эх болсон байгаль дэлхийгээ хамгаалахыг уриалцгаая.