Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томиллоо

Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн баталлаа. 
 
Гишүүдээр:
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Ш.Солонго
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга,
  • Сангийн яамны Төрийн орлогын хэлтсийн дарга,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга,
  • “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалтнууд томилогдлоо.
Харин хараат бус гурван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)