Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

75 сая ам.долларын үнэтэй сувдыг орон доороо хийгээд мартсан байжээ

Дэлхийн хамгийн том сувд Филиппин улсад олдсон тухай CNN мэдээллээ. Сувд 34 кг жинтэй,  67 см урт, 30 см-ийн өргөнтэй болохыг шинжээчид тогтоосон байна. Сонирхолтой нь уг сувдыг одоогоос арван жилийн өмнө Филиппинийн Палаван арал дахь аварга том хясаан доороос нэгэн загасчин олсон ч орон доороо хийн мартаж, дөнгөж энэ долоо хоногт санажээ.
 
Тэрээр энэ тухай “Өөр газар руу нүүх болсон тул эд хогшлоо хөдөлгөн янзлахдаа арван жилийн өмнө орон доороо хийсэн сувдыг сая саналаа” хэмээжээ. Сувд  75 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Өнөөг хүртэл дэлхийн хамгийн том сувдаар Лао Жугийн сувдыг нэрлэж байсан юм.Тус сувд 6.4 кг жинтэй, 24 см-ийн диаметртэй бөгөөд мөн л Филиппинээс олдож байжээ. 
 
75 сая ам.долларын үнэтэй сувдыг орон доороо хийгээд мартсан байжээ
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)