Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

ТҮЦ-үүдэд шалгалт хийж байна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам”-ын хэрэгжилтийг хангуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар холбогдох байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа.  
 
Ажлын хэсэг дээрх журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах аж. Мөн зөвшөөрөлгүй Түргэн үйлчилгээний цэгүүдийн судалгаа гаргаж цаашид зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг хэрхэх талаар санал боловсруулах юм байна. Уг хяналт шалгалтыг энэ сарын 23-ны өдрөөс ирэх есдүгээр сарын 1-ний хооронд зохион байгуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)