Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

П.ЦАГААН ХАРЛАХ УУ?

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр ажлаа хүлээлгэж өглөө. П.Цагааны хувьд  МҮЭ-ийн төв зөвлөл д референт,  Улсын бага хурлын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хөдөлмөрийн дэд сайд, МУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатын парламентын асуудал хариуцсан шадар туслах, Голомт банкны Ерөнхий захирал, МУ-ын Сангийн сайд, Ерөнхий сайдын зөвлөх, БСШУ-ны Сайд, УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан төрийн ажлын туршлагатай болох нь харагдаж байна. П.Цагааныг Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр ажлаа хүлээлгэж өгсөн гэсэн мэдээлэл тархжээ.
Монгол Улсын хоёр том намын нэгнийх нь даргад энэ эрхэм тэнцэх үү? Түүнд Ардчилсан намын хар бортой зууралдсан түүх алга, хэн нэгэн даргын дэмжлэгээр хүрч болох хамгийн өндөр албан тушаалуудыг бүгдийг “эдэлжээ”. Өнгөрсөн Их Хурлын сонгуулиар Хөвсгөлд өвдөг шороодсон. Экс намын дарга З:Энхболдын бор шувуунуудын нэг болох хаа холын Баян-Өлгийн уугуул нөхөр Хөвсгөлийн иргэдийн итгэлийг даана гэдэг дэндүү хол сонголт байсан.
П.Цагааны хувьд намын дарга байх зангараг, хувийн имиж, зарчимч чанар муутай. Ардчилсан нам элгээрээ мөлхсөн энэ хэцүү үед  зангарагтай улс төрч, “хатуу самар” Ардчилсан намд хэрэгтэй юм. Түүнийг эгэл жирийн гишүүд хүлээж авна гэхэд эргэлзээтэй.
П.Цагаан бол 50, 60-аад оны хөгшин бурхи. Нам шинэчлэгдэх шаардлага тулгарсан үед дэндүү ахмад ардчилагч хэрэггүй, Биологийн нас хөгшин, сэтгэлгээ залуу гэж яриад ч яах вэ дээ, нэг өвгөн залуу гэж ийш тийш гүйгээд “шар сэмжилсэн” гэж онигоонд ч орсон түүх бий.  
Эрхэм ерөнхийлөгчийн П.Цагааныг Ардчилсан намын даргаар түр тавиад өөрөө очих хор хэрхэн найрагдахыг харах л үлдлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)