Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Хямд нислэг хүлээсэн Кени тамирчид Риод амиа алдах дөхжээ

“Рио-2016” олимпийн тэмцээнд оролцсон Кени улсын тамирчид олимпийн тосгоноос одоог хэр нь явж чадаагүй байна. Тэд хямд нислэг хайж Бразилд үлдсэн бөгөөд олимп дуусмагц нөхцөл байдал өөрөөр эргэсэн тухай твиттер хуудастаа жиргэжээ. Учир нь олимпийн тосгоныг тамирчид орхиж явмагц хамгаалалт ч дагаад буусан байна. Ингээд буун дуу сонстож, дээрэмчид Кенийн тамирчдыг заналхийлж, дээрэмдэхээр оролдсон гэжээ.
 
Энэ тухай Кенийн гүйгч Уэсли Корир “Зохион байгуулагчид биднийг маш хүнд байдалтай үлдээлээ. Би гэртээ эсэн мэнд харьж чадах үгүйдээ эргэлзэж байна” гэжээ. Хэдэн цагийн дараа Риог орхисны дараа “Энэ газраас явж чадсандаа маш их баярлаж байна” гэсэн байна.
 
Кенийн тамирчдыг нутаг нэгтнүүд нь амьсгаа даран хүлээж байсан юм. Азаар тэд буу, зэвсэг агссан дээрэмчдээс өөрсдийн хүчээр зугтааж чаджээ. Кени улсын тамирчид “Рио-2016” олимпоос 6 алт, 6 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн аж.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)