Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Өөрийгөө хоёр удаа хутгалж, амиа егүүтгэсэн хэрэг гарчээ

Сүхбаатар дүүрэгт энэ сарын 24-ний өглөө хүн амины ноцтой хэрэг гарч, хохирогч байрны гадна амьсгал хураасан байдалтай олдсон талаар мэдээлэл гараад буй. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны 10 дугаар байрны гадна байрлах под станцын урд 37 настай эрэгтэй Л гэгч мэсний шархтай, цусанд хутгалдсан хэвтэж байсныг иргэд цагдаагийн байгууллагад мэдээлж, түргэн тусламжаар ГГСҮТ-д хүргэжээ.
 
Гэвч талийгаач эмнэлэгт ирсний дараа шархаа даалгүй амьсгал хураасан байна.
 
Энэ талаар өнөөдөр Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан орлогч дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Энэ бол хүн амины хэрэг биш. Цусанд хутгалдсан хүн байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух Л гэгч нь өөрийнхөө хоолойд мөн шуундаа хутгалж амиа хорлох оролдлого хийсэн нь камерын бичлэгт бүртгэгдсэн байгаа. Хохирогч тухайн үед хоолойгоо зүссэний дараа тодорхой хэмжээний шоконд орж цусаа гоожуулж шөнө явсан байдаг. Шөнийн цагт үйлдэгдсэн болохоор хүнтэй таараагүй юм билээ. Энэ нь камерийн бичлэгээр тогтоогдож нотлогдсон. Шокын байдалтай байсан болохоор цусаа гоожуулаад тэр байрны хавиар нэлээд явсан байна. Санаатай хүний амь нас хохироосон асуудал биш гэдэг нь тогтоогдсон” гэх мэдээллийг өглөө.
 
Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)