Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хушны самарны ач тус

Ээлжит нэгэн намрын улирал шинэхэн ургасан ногоо, жимс, самрын хамт бидэн дээр айлчлан ирж байгаа билээ. Энэ улиралд монголчууд амин дэмээр баялаг жимс жимсгэнэ, нарийн ногоо, самар зэргийг амтархан идэж өвлийн ширүүхэн уур амьсгалыг өнөтэй давах бэлтгэлээ хийдэг гэдгийг хүн болгон дор бүрнээ ухамсарласан байдаг нь бахдмаар.
 
Ойрын үед хуш модны самар гадуур ихээхэн зарагдаж байгаатай холбогдуулан түүний ач тус болон бидний биед ямар шим тэжээлийг өгдөг тухай багахан мэдээг хүргэж байна.
Хуш модны самрын ач тус 
 
  • Хоолны дуршлыг бууруулдаг тул жингээ барьж буй хүмүүст ихээхэн эерэг нөлөө үзүүлдэг байна.
  • Хөгшрөлтийг удаашруулах ид шидтэй.
  • Ханаагүй тосны хүчил нь зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг.
  • Самрын уурагт 19 төрлийн амин хүчил агуулагддаг бөгөөд эдгээрийн 70% нь бие махбодид үл орлогдох амин хүчил байдаг нь сүү болон махны уургаас давуу байдаг ажээ.
  • Хүний биеийн уургийн дутагдлыг нөхөж, дархлааг сайжруулдаг.
  • Самарт агуулагддаг Е болон F төрлийн амин дэмийг эхийн хөхний сүүг нэмэгдүүлэхэд хэрэглэдэг.
Түүнд агуулагдах шимт бодисууд:
 
  • Уураг
  • Ханаагүй тосны хүчил
  • А, С амин дэм
  • Кальци
  • Төмөр
  • Хүнсний эслэг гэх бодисууд агуулдаг ажээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.10.23.160] 2017/03/24