Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Жастин Бибер Гиннессийн номонд оров

Канадын залуу дуучин Жастин Биберийн тогтоосон найман амжилт Гиннессийн амжилтын номонд багтахаар болжээ. 
 
Түүний “What Do You Mean?” дууг Spotify хавсралтаар ганц долоо хоногт 30.723.708 удаа сонссон, “Purpose” цомгийг мөн хугацаанд 205 сая удаа сонсчээ. Биберийн “Love Yourself” (№ 1), “Sorry” (№ 2) болон “What Do You Mean?” (№ 3) гурван бүтээл нь 2015 оны арванхоёрдугаар сард Billboard Hot 100 чартын эхний гурван байрт нэг дор орсон.
 
Мөн үүн дээр, Твиттерт 82.235.563 дагагчтай, YouTube-д 20.711.202 захиалагчтай бөгөөд энэ сувгийг нь 10.478.651.389 буюу хамгийн их үзэгч үзэж сонирхсон зэрэг нийгмийн сүлжээн дэх амжилтууд нэмэгджээ.
 
Энэ бүх амжилтыг баталгаажуулсан гэрчилгээг гардуулсан бөгөөд залуу дуучин зургаа хэдийнэ интернэтэд оруулсан байна. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)