Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Азийн оюутны АШТ өнөөдөр эхэлнэ

Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ өнөөдөр Улаанбаатар хотод эхэлнэ. Нээлтийн тоглолт "A" хэсгийн Хонг-Конг болон БНСУ гэсэн хүчирхэг багуудын хооронд 13.00 цагаас Хандгайт дахь Үндэсний Сагсан Бөмбөгийн Ордонд эхэлнэ. 2 дахь тоглолт "B" хэсгийнТайвань болон Макао багуудын хооронд 15.00 цагаас болох бол энэ тоглолтын дараа тэмцээний нээлтийн ажиллагаа болно. Харин МОНГОЛ УЛСЫН ОЮУТНЫ ШИГШЭЭ БАГ 18.00 цагаас Казахстан улсын багтай эхний тоглолоо хийх нь байна. Та бүхэн Хандгайт дахь Үндэсний Сагсан Бөмбөгийн Ордонд хүрэлцэн ирж, Ази тивийн шилдэг багуудын сагсан бөмбөгийн гайхамшигт тоглолтыг үзэж, Шигшээ багаа дэмжээрэй. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)