Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

5 настай хоёр хүүхдийг мөргөж гэмтээжээ

Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр энэ сарын 19-ний өдөр нийт 382 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 301 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 16 бүртгэгдэж, 23 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 3 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд өртсөн байна.
 
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч гурав, явган зорчигч гурав, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол  хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан .
 
Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг Буянт-Ухаа-2 хорооллын зогсоолд “Tiida” автомашины жолооч  О нь ганцаараа гадаа тоглож байсан 5 настай С-г мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна.
 
Мөн Чингэлтэй дүүргийн нутаг Далан давхарын замд “Prius-30” маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 5 настай, эмэгтэй Г-г мөргөж гэмтээжээ.
 
Түүнчлэн Хан-Уул дүүргийн нутаг “Japan town”-ны баруун замд “RX” маркийн автомашины жолооч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хашаа мөргөж, жолооч Д нарын 2 хүн гэмтээсэн байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)