Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь бэлэн мөнгөөр олгоно

Шинэ Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлөөс үүдэн хүүхдийн мөнгө олголтод тодорхой зохицуулалт хийхээр болсон юм. Тодруулбал, улсын хэмжээнд нэг сая 21 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөг авдаг. Эхний ээлжид нийт хүүхдийн 60 хувьд нь мөнгийг нь бэлнээр олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, өрхийн бүртгэлийн нэгдсэн сангийн судалгааны 1-10 дугаар бүлэгт орсон өрхийн хүүхдэд мөнгийг нь бэлнээр олгох юм.
 
Харин бусад өрхийн хүүхдэд бичилт хийх замаар эргэн нөхөж олгоно гэдгийг албаныхан мэдээлсэн. Ийнхүү 2019 он хүртэл хүүхдийн мөнгөний зохицуулалт хийх аж.
 
Харин өнгөрөгч зургадугаар сараас хойш олгоогүй хүүхдийн мөнгийг энэ сарын сүүлчээр олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, 7,8,9 сарын хүүхдийн мөнгө энэ сарын сүүлчээр хамт орох юм байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [122.201.20.190] 2016/09/30
manaih zoriltod bulegt hamaragdag getel tanil humuus n ah duusee uund bagtaachihdag ym iim baihad bi yaj orohiin unen zovoor shidej ogooch gj husmeer bna