Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Талийгаач нас барахынхаа өмнө эмнэлгийн орон дээрээс унасан байжээ

Таван сартай жирэмсэн эмэгтэй нөхрийнхөө гарт амиа алдсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, талийгаач Б энэ сарын 08-ны нөхөртөө зодуулсны улмаас ГССҮТ-д хүргэгдэн ирж, Эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад дөрөв хоногийн дараа амьсгал хураасан билээ.
 
Тэгвэл талийгаач нас барахынхаа өмнө буюу энэ сарын 10-ны өдөр эмнэлэгийн орон дээрээс хүчтэй унасан байна. Энэ түүний үхлийн шалтгаан болсон байж болзошгүй гэж албаныхан үзэж байгаа аж.
 
Тухайн үед талийгаачийг нөхөр нь сахиж байсан бөгөөд шөнө дунд тэдний өрөөнд гэнэт юм унах чимээ гарсан гэнэ. Ингээд эмч нарыг ортол талийгаач шалан дээр унаж, нөхөр нь түүнийг түшсэн байдалтай байсныг гэрчүүд ярьжээ.
 
Одоогоор талийгаач Б-ийн цогцсонд задлан шинжилгээ хийж байгаа юм байна. Шүүхийн шинжилгээний хариу 14-20 хоногийн дараа гарах аж.
 
Талийгаач нас барах үедээ таван сартай жирэмсэн байсан бөгөөд дөрвөн хүүхдийн ээж гэх мэдээлэл бий.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)